Saturday, April 7, 2018

Бие даалт хийх зөвлөгөө

БАТЛАВ: ЭДИЙН ЗАСГИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ.........Ш.УРАНБИЛЭГ
БОЛОВСРУУЛСАН: ЭДИЙН ЗАСГИЙН ТЭНХИМИЙН БАГШ:Б.СЭЛЭНГЭ
Нэг. Курсын ажил, бие даалтын ажилд тавигдах үндсэн шаардлага
1.1 Бие даалтын /курсын/ ажил нь сэдвийнхээ агуулгыг бүрэн хамарч шинжлэх ухааны онол, арга зүйн өндөр түвшинд боловсрогдсон байх шаардлагатай.
1.2 Бие даалтын /курсын/ ажилд эрдэм шинжилгээ судалгааны болон загварчлалын аргуудыг өргөн хэрэглэж, зохих журмын дагуу компьютер дээр хийж гүйцэтгэсэн байвал зохино.
1.3 Бие даалтын /курсын/ ажлын бичиглэлд дараах шаардлага тавигдана. Үүнд:
Үндсэн тайлбар бичиг нь А4 хэмжээний цаасан дээр 12 font хэмжээгээр Times New Roman Моп эсвэл Arial Mon үсгийн фонтоор 1.5 sp. Line мөрөөр тохируулж, цаасны зүүн захаас 3 см, баруунаас 2 см, дээд талаас 3 см, доод талаас 3.5-4 см хэмжээтэйгээр бичигдсэн байна. Хуудасны дугаар доод талын төв хэсэгт тавигдана.
• Бие даалтын ажлын хэмжээ 10-25, курсын ажлын хэмжээ 25-40 хуудаснаас хэтрэхгүй байна.
• Ажилд тусгагдсан хүснэгт, зураг бүр нэртэй байх ба хүснэгтийн дугаар, түүний нэрсийн баруун дээд буланд, зургийн дугаар түүний доод төв хэсэгт, томъёоны дугаар ард нь тус тус тавигдана. Жишээ:
1.1-р хүснэгт
Найдваргүй авлагын нөөц
он
Борлуулалтын хувийн жингийн арга
Авлагын хувийн жинтийн арга
Хувь





1.1 
-р зураг. Орлогын өөрчлөлт
 Томъёоны бичиглэл:
У=ах + в (1.5.)
Хоёр. Бие даалтын /курсын/ ажлын бүтэц агуулга
2.1 Бие даалтын /курсын/ ажлын үндсэн тайлбар бичиг нь дараах ерөнхий бүтэцтэй байна. Үүнд:
1. Нүүр хуудас
2. Удиртгал (оршил)
3. Сэдвийн өнөөгийн түвшин
4. Боловсронгуй болгох арга зам, шийдвэрлэх асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл
5. Ерөнхий дүгнэлт
6. Ном зүй
7. Хавсралт
2.1.1 Удиртгал. Бие даалтын /курсын/ ажлын сэдвийн сонголтын үндэслэл, судалгааны ажлын зорилго, зорилтуудыг томъёолж, ажлын бүтэц, агуулгыг товч тодорхойлох, түүний дэвшилтэт шинэлэг тал ач холбогдлыг тусгана.
2.1.2 Сэдвийн өнөөгийн түвшин. Судалгааны ажлын онол арга зүйн үндэслэл, түүний чиглэлээр урьд өмнө эрдэмтэн судлаачдын хийж гүйцэтгэсэн ажлууд, тэдгээрийн онол арга зүйн болон практикийн ололт, дутагдал, цаашид гүнзгийрүүлж судалсан, шийдвэрлэвэл зохих асуудлууд зэргийг тодорхойлон дүгнэлт гаргасан байна.
2.1.3 Боловсронгуй болгох арга зам, шийдвэрлэх асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл. Сэдвийн хүрээнд авч үзэн судалсан асуудлыг цаашид боловсронгуй болгох арга зам, шийдвэрлэх асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг тодорхойлон тодорхой тэсөл боловсруулан тусгаж болно.
2.1.4 4.1.6. Ерөнхий дүгнэлт. Судалгааны ажлын үр дүнгээс тодорхой дүгнэлтүүдийг гаргасан байна.
2.1.5 Ном зүй. Ашигласан материалын жагсаалтыг гаргахдаа
• Бүтээлд ашигласан дэс дарааллаар
• Зохиогч, номын үсгийн дарааллаар
тус тус бичиж болно. Гэхдээ бичиглэлийн хувьд дараах ерөнхий журмыг баримтлана. Үүнд:
Зохиогчийн нэр, овгийн үсэг, бүтээлийн нэр, улс, хот, хэвлэлийн газар, тухайн хэвлэлийн хуудасны тоо. Жишээлбэл:
Ном:
Батбаяр.Р. Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем. УБ: МУИС-ийн ЭЗС, НББ-ийн салбар; 1999 он, 236 х.
Эрдэм шинжилгээний бүтээл
Оюунцэцэг.Л. Бүтээмжийн удирдлагыг боловсронгуй болгох нь. Эдийн засгийн ухааны дэд док. дисс. УБ.: 1998 он, 160 х.
Оюунцэцэг.Л. Бүтээмжийн мөн чанар, агуулга. ТИС, ЭШБ, 1997, №03 (25) х.11-17 Мэдээ материал
Говь" Хувьцаат компаний санхүү эдийн засгийн тайлан мэдээ. УБ.: 1998

2.1.6 Хавсралт. ажлын үндсэн хэсэгт оруулах шаардлагагүй нэмэлт
материалыг хавсралтад оруулна. Хавсралтыг 1-ээс эхлэн дугаарлана. Жишээ:
1 -р хавсралт
Санал асуулгын судалгааны хуудас
Асуултууд
Нөлөөллийн түвшин
Их
Дувд
Бага
2.2 Бие даалтын /курсын/ ажлын бүтэц агуулга, сэдвийн онцлогоос хамааран өөр байж болох боловч, ажилд тавигдах үндсэн шаардлагыг хангасан байвал зохино

No comments:

Post a Comment