Бидний амьдрал цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж байгаа билээ. Энэхүү өөрчлөлтөд даган өөрчлөгдөж чадсан нь ажил амьдралдаа амжилтыг авчирдаг бол өөрчлөгдөж чадаагүй нь боломжийг алддаг. Хувийн бизнесийн хувьд бусдаас шинэ соргог зүйлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, үйлчлүүлэгчдэд бодитой зүйлийг өгдөг байх нь хамгийн гол давуу тал болж байдаг.
Эмийн сангийн хувьд ч мөн адил хамгийн гол бүтээгдэхүүн болох эмийн талаар шинэ мэдээ мэдээллийг ажилчид тасралтгүй авч, судалж хэрэглэгчид хүргэж байх шаардлага тулгардаг ба энэ нь ямар давуу талыг таны бизнест авчрах талаар авч үзэцгээе.
Салбар бүр өөрийн гэсэн технологийн шинэчлэл байнга хийдэг. Химийн салбарч мөн адил тасралтгүй клиникийн судалгааг хийж шинэ бактер, вирустай тэмцэх эмийг гаргаж байгаа билээ. Энэ үед та хуучны хэрэглэж заншсан эмийг өвчтөнд зөвлөсөөр л байх уу? Шинэ эмчилгээ үйлчилгээний стандартад тохирсон эмийг санал болгох уу? гэдгийг бодож үзээрэй. Энэ нь яг та хуучны “nokia-3310” гар утсыг өнөөдрийн дэлхийн хэрэглээ болсон “Iphone” утастай харьцуулахтай адил юм. Тиймээс та шинэ эмийн мэдээллийг цаг алдалгүй авсанаар дараах давуу талыг өөртөө болон өвчтөндөө бий болгох юм.
Давуу талууд
- Хэрэглэгчдийг эрүүл мэндийн болон эмийн хэрэглээний боловсролоор хангах
- Эмийн хэрэглэх зааврыг өвчтөнд эрсдэлгүй зөвлөж чадна
- Өвчтөний эдгэрэлтийг дэмжинэ
- Шинэ мэдлэг хуримтлуулна
- Зах зээлд хөл нийлүүлж бизнесээ амжилттай явуулна
- Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад тохирсон үйлчилгээг өгөх
- Нэр хүнд нэмэгдэнэ
- Технологийн сонирхолтой нээлтүүдийг мэдэх
- Харилцагчаа нэмэгдүүлэх
Шинэ эмийн мэдээлэл авах боломжит сувгууд
- Эмийн компаниудын явуулж буй маркетингийн үйлчилгээ
- Эмч төлөөлөгч
- Олон улсын хэмжээний лаунч, семинар
- Эм холбооноос улирал тутамд гаргадаг эм зүйн сэтгүүл
- Олон улсын эмийн нийгэмлэгээс гаргаж байгаа сургалтууд
- Эрүүл мэндийн зөвлөх tipsmonos.mn сайт
- Эм зүйч нарт зориулсан https://itunes.apple.com/us/app/medscape/id321367289?mt=8 гар утасны аппликэйшн
- Эрүүл мэндийн яам-ны http://www.mohs.mn/ сайт
No comments:
Post a Comment